Монгол Улс – Улаанбаатар: "Хүн ам зүй, шилжилт хөдөлгөөн ба хэрэгцээ шаардлага" Түргэвчилсэн судалгаа #1 (7-р сар) – Хотын хэмжээний

Contact
hyakubi@iom.int
Language
English
Location
Mongolia
Period Covered
Jul 01 2022
Jul 31 2022
Activity
  • Community Perception
  • Mobility Tracking
  • Baseline Assessment

Summary

Энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд хүн амын суурь тоон үзүүлэлт, шилжин ирэгсэд ба явагсад, хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, аюулгүй байдал, үйлчилгээний хүртээмж болон дэд бүтэц, ногоон байгууламж, хүүхэд ба боловсрол гэсэн найман үндсэн сэдвийг авч үзсэн болно.

Мэдээллийг дүүрэг, хэсгийн нутаг дэвсгэрийн байдал, мэдээлэл нэгтгэгчийн нөөц бололцоо, мэдээллийн нээлттэй байдлаас хамааран хэсгийн ахлагч нар ярилцлага хийх замаар цуглуулсан болно. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын өмнөх судалгаануудаас харахад газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг төвөгтэй хүчин зүйлс Монгол Улсын уламжлалт амьдралын хэв маягийг өөрчилж байгааг тогтоожээ. Ган, зудын давтамж нэмэгдэж, ажлын байр цөөн, амьдрах орчин нөхцөл хангалтгүй, хөдөөгийн хүн амын мал аж ахуйгаас хараат байдал зэрэг нь суурин газар болон бусад орон нутаг уруу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх хүчин зүйл болсоор байна.

Тэдгээр шилжих хөдөлгөөний үндсэн шинж чанарыг ойлгоход Монгол Улсын өөр өөр байршилд амьдарч шилжин суурьшиж буй хүн амын тооллого, бүртгэлийн мэдээлэл шаардагдах бөгөөд мэдээллийн зөрүүтэй байдал саад болж байна.